Бизнес эрхлэгчид сургалтад хамрагдав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-03-04 15:01:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ-аас Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийн зээлийн журам болон төсөл бичихэд анхаарах асуудлын талаарх мэдлэг мэдээлэл олгох зорилгоор гуравдугаар сарын 3-нд бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг нээж Засаг дарга Д.Чинзориг сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл өглөө. Мөн аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн С.Нинжбадам, сумын ЗДТГ-ын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Л.Цэнд-Аюуш нар СХС, ЖДҮ-ийн зээлийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Сум хөгжүүлэх сангийн нийт хөрөнгө 1.2 тэрбум төгрөг. Одоогийн байдлаар буцаан төлөлтөөр 300 гаруй сая төгрөг төвлөрч, 800 орчим сая төгрөгийн буцаан төлөлт хийгдээгүй хугацаа хэтрэн Шүүхийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа тухай мөн үеэр танилцуулав.


Холбоотой мэдээ