Испанийн гүнж нар вакцин хийлгэснийхээ улмаас шүүмжлэлд өртөв

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-03-04 11:08:39

МАДРИД. /BBC/. Испанийн хаан VI Филиппийн эгч нар өнгөрсөн сард АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод очих үеэрээ “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн нь олны шүүмжлэлд өртжээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, өдгөө 57 настай гүнж Элена, 55 настай гүнж Кристина нар аавыгаа эргэх үеэрээ вакцин хийлгэсэн байна.


Испанийн хаан асан Хуан Карлос 2020 онд авлигын хэрэгт холбогдсоныхоо дараа улс орноо орхин явсан юм.


Испанийн вакцинжуулалтын журмын дагуу вакцин хийлгэх шалгуурыг хэн хэн нь хангаагүй гүнж нар лхагва гарагт дараах тайлбарыг хийжээ.


“Эгч бид хоёрын хувьд аавтайгаа уулзахаар явсан. Түүнтэй тогтмол уулзаж байхын тулд эрүүл мэндийн гэрчилгээ шаардлагатай байсан тул бидэнд вакцин хийлгэхийг санал болгож, бид зөвшөөрсөн” гэж тэд мэдээлсэн байна.


“Ийм нөхцөл байдал үүсээгүй бол бид эх орондоо вакцин хийлгэх ээлжээ хүлээх байсан” гэж гүнж нарын мэдэгдэлд дурджээ.


Х.Карлос өнгөрсөн оны наймдугаар сараас хойш АНЭУ-д амьдарч байгаа юм. Хэдийгээр тэрбээр гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан боловч улс орноо орхин явсан нь дуулиан шуугианыг улам даамжруулсан байна. 

Холбоотой мэдээ