“Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн” нээгдэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
dusem11@yahoo.com
2021-03-04 12:08:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын урчуудын эвлэл /МУЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэн 2021 оны 3 дугаар сарын 08-нд нээгдэнэ.


МУЭ-ийн Арт галерейд болох “Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн”-д Монголын шилдэг болон залуу уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ үзэгч олон түмэндээ толилуулах юм.


Ташрамд дуулгахад, “COVID-19” цар тахал гарсантай холбогдуулан үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид өөрийн бүтээлээ хүлээлгэн өгөхдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин мөрдөхийг МУЭ-ээс анхааруулж байна.

Холбоотой мэдээ