Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 800 иргэн бүртгүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-04 14:09:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 800 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тухайн шалгалтыг энэ сарын 12-15-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулахаар тогтсон байна.

"Шалгалтыг нэг өдөрт 5 ээлжээр тус бүр 40 хүнээр оруулж авахаар төлөвлөж байгаа. Иргэдийн шалгалт өгөх тов энэ сарын 8-ны өдөр гарна. Холбогдох мэдээлэл иргэдийн бүртгүүлсэн гар утсанд нь очно" гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол хэллээ.

Шалгалт өгөх иргэд товлосон өдөр баталгаажуулалтын хуудас болон иргэний үнэмлэхтэйгээ ирэх ёстой бөгөөд хурууны хээг нь уншуулж нэвтрүүлэх ажээ.  

Холбоотой мэдээ