Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дэмжлэгтэй ажлын байрны 75,0 хувь үлджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-03-04 16:22:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 2020 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүжилтээр бий болсон ажлын байрны 75,0 хувь хадгалагдан үлдсэн байна гэж мэдээллээ.

2020 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас долоон төсөлд 460,0 сая төгрөгийн зээлийг олгож, шинээр 40 ажлын байр бий болж, түүний 30 нь хадгалагдсан үлдсэн байна. Өнгөрсөн оны санхүүжилтийн үр дүнд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоёр, аялал жуулчлалын хоёр, дотор мах, дайвар бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах, зоорь барих чиглэлээр тус бүр нэг жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Бугат сумын “Цуулбар өргөө”, Булган сумын “Өрнөх-Учралт”,Өгөөмөр баян өргөө” компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүн, дотор мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэн шинээр байнгын ажлын байр бий болгожээ.

Холбоотой мэдээ