Украинд халдварын гурав дахь давлагаа эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-03-05 10:41:28

КИЕВ. /Xinhua/. Украинд “COVID-19” халдварын гурав дахь давлагаа эхэлснийг тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль пүрэв гарагт мэдэгдлээ.


“Өвчтөнүүдийн тоо өдөр ирэх ирэх тусам нэмэгдэж байгаа нь халдварын гурав дахь давлагаа эхэлснийг илтгэн харуулж байна” гэж Д.Шмыгалийн хэлснийг “Interfax” агентлаг уламжилжээ.


Хэрэв Украины ихэнх бүс халдвар тархах өндөр эрсдэлтэй “улаан” бүсийн ангилалд орвол эрх баригчид орон даяар дахин хөл хорио тогтооно гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.


Украинд он гарснаас хойш өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо пүрэв гарагт анх удаа 10 мянга давсны дараа Д.Шмыгаль ийнхүү мэдэгджээ.


Украинд пүрэв гаргийн байдлаар 1 374 762 хүн коронавирусээр халдварласнаас 1 182 036 хүн эдгэрч, 26591 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ