Хятадын парламент таван жилийн шинэ төлөвлөгөөг хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-05 10:59:44

БЭЭЖИН. /TASS/. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын баасан гарагт нээх жил тутмын чуулганаар болох нэгэн чухал зүйл нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг батлах явдал юм.


Чуулган долоо хоног үргэлжилж, 3 дугаар сарын 11-нд өндөрлөнө.


Уламжлал ёсоор чуулганы үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрын ажил, төвийн болон орон нутгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Ардын дээд шүүхийн ажлын тайлангуудын талаар илтгэл тавьж, хэлэлцэх юм.


Түүнчлэн хууль тогтоогчид өнгөрсөн хугацаанд биелүүлсэн нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай илтгэлийг хэлэлцэж, 2021 оны төсвийг батална. Чуулганы үеэр парламентын үйл ажиллагааны зохион байгуулалт, зохицуулалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг мөн хэлэлцэнэ. 


Шинэ таван жилийн төлөвлөгөө

Чуулганы үеэр хэлэлцэх гол асуудал нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцэх юм. Үйлдвэрлэлийн баазыг шинэчлэн сайжруулах, зах зээлийн харилцааны субъектуудын бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Хятадын хөгжлийн дотоод хүчин зүйлүүдийн оролцоо, зохицуулалтыг нэмэгдүүлэх, үндэсний батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэлтийг эрчимжүүлэх нь таван жилийн төлөвлөгөөний эн тэргүүний зорилтуудад багтана. Түүнчлэн том хотуудын бөөгнөрөл үүсгэх нь бүс нутгийн өсөлтийн зүтгүүр болно. Эрх баригчид хотжилтыг эрчимжүүлэх, дотоод шилжилт хөдөлгөөний зохицуулалтыг хөнгөвчлөх, ажил хөдөлмөр эрхлэхээр хот руу олширч буй хөдөө, орон нутгийн оршин суугчдын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэхэд анхаарна.


Барууны технологиос хараат бус байдлыг хангах өндөр технологийн аж үйлдвэрийг дэмжих нь шинэ таван жилийн төлөвлөгөөний гол зорилтуудад багтжээ. АНУ-тай харилцаа хурцдаад буй үед энэ нь маш чухал зорилт юм. 


Эдийн засгийн хөгжлийн стратеги

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор таамаглах аргагүй хүчин зүйлсийн улмаас өмнөх чуулганы үеэр Хятадын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг зорилтыг дэвшүүлээгүй. Энэ онд ч мөн эрх баригчидын хандлага ижил байж магадгүйг шинжээчид үгүйсгээгүй байна. Гэсэн ч мужуудын дийлэнх нь 2021 оны ДНБ-ний өсөлтийн үзүүлэлтийг хамгийн багадаа 6 хувьд байлгах зорилтыг тавьжээ.


Өнгөрсөн оны эцсээр Хятадын эдийн засаг 2.3 хувиар өссөн нь сүүлийн 40 жил гаруйн хугацаанд хамгийн бага үзүүлэлт болжээ. Гэсэн ч дэлхийн хамгийн том эдийн засагтай Хятад улс эдийн засгийн уналтаас зайлсхийж чадсан юм. Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд сэргэнэ гэж олон шинжээч найдаж байна. Хятадын Ардын банкны судалгааны хүрээлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын өсөлтийн эрчийг 2019 оны 6 хувьтай харьцуулахад 7.5 хувьд хүрнэ гэж таамаглажээ.


Хятад улс 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны ангилалд өндөр орлоготой улс болж, 2035 он гэхэд үндэсний эдийн засаг болон нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 оны 11 дүгээр сард мэдэгдсэн байна. 


Тэргүүлэх чиглэлийн өөрчлөлт

Хятадын эрх баригчид тэргүүлэх чиглэлээ өөрчилж, эдийн засгийн өсөлтийн өргөн хүрээг хамарсан механизмаас эрчимжсэн механизмд шилжихээ амлажээ. Санхүүгийн, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөсрөл үүсгэхээс сэргийлэхийн тулд хатуу арга хэмжээ авах, бүс нутгийн эрх баригчдад бонд гаргах квотын хэмжээг багасгах, өрийн дарамтыг бууруулахаа эрх баригчид онцлов.


Экологийн стандартуудыг чангатгахын хажуугаар эдийн засгийн өсөлтийг хангахыг зорьж байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид байгаль орчныг хамгаалах чухал арга хэмжээнүүдийг хэлэлцсэнээр ойрын жилүүдэд хүрээлэн буй орчинд үүсэж буй ачааллыг буруулна гэж найдаж байна.


Экологийн стандарт, шаардлагуудыг тогтмол чангатгахгүйгээр Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийн нөхцөлүүдийг биелүүлэх боломжгүй хэмээн Ши Жиньпин өнгөрсөн онд онцлон тэмдэглэжээ. 


Хонконгийн асуудал

Хонконгийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн сэдэв нь чуулганы үеэр хэлэлцэх гол асуудал юм. Энэ асуудалд БНХАУ-ын авч буй алхмуудыг гадаадын улсууд “төр төмөр нүүрээ” харуулж байна гэж үзэж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид үүнийг тайлбарлахдаа “эх оронч бус элементүүд”-ийг атгадаг “төмөр гар” гэжээ.


Эрх баригчид чуулганы үеэр хэлэлцэх энэ асуудлыг “БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэн сайжруулах тухай шийдлүүдийн төслийг хэлэлцэх асуудал” хэмээн тодорхойлжээ.


"Хонконгт сүүлд болсон үйл явдал нь сонгуулийн систем сайжрах ёстойг батлан харууллаа" хэмээн 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр чуулганы албан ёсны төлөөлөгч Жан Есуй мэдэгдсэн байна.


БНХАУ-ын парламент Үндсэн хуулийн шинэчлэлүүдийг хангах ёстой хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ