Нийслэлд 20 гаруй голомт идэвхтэй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-05 12:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод “COVID-19” халдварын 20 голомт идэвхтэй байгаа тухай өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм. Нийслэлд коронавируст халдварын нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг тусгаарласан тухай ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр мэдээлэв.

 

Тэрбээр, “Нэг дор олон хүн цугларах нь халдвар авах маш том эрсдэл болдог. Иймээс хурал цуглаан хийх, баяр ёслол тэмдэглэх зэргээр албан байгууллагууд дотор орчинд олон хүнийг цуглуулахаас зайлсхийх нь зүйтэй. Энэ жил Мартын 8, Цэргийн баяр зэргийг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй” гэдгийг мэдээллийн үеэр зөвлөлөө.

 

Өчигдөр илэрсэн халдварын эх үүсвэр нь тодорхойгүй таван хүний оршин суугаа байршил СХД-ийн 33, 35, 36 дугаар хороо, СБД-ийн хоёрдугаар хороо байгааг танилцуулсан юм.



Холбоотой мэдээ