Аж ахуйн нэгж, байгууллагын 36,7 хувийг эмэгтэйчүүд удирдаж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-05 12:09:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын 36,7 хувийг эмэгтэй захирал удирдаж байна. 


 Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 1 сая 650 мянга нь эмэгтэйчүүд юм. Тэдний 5,4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54,4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна.


Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой, харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг, сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг аж.

Холбоотой мэдээ