Орхон аймаг хүйтэн асфальтаар авто замаа нөхөж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-05 12:54:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хотын захирагчийн алба авто замын эвдрэл, гэмтэл болон нөхөх шаардлагатай газруудын байршлыг тогтоогоод байна.  

Нийт 26 байршлын 63.5 м.кв талбайд засвар үйлчилгээ, нөхөлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 м.кв талбайд хүйтэн асфальтаар нөхсөн байна. Үлдсэнийг нь ирэх долоо хоногоос нөхөх ажээ.

Орхон аймаг 2018 оноос авто замын эвдрэлээ хүйтэн асфальтаар нөхөж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, жилийн дөрвөн улирал замаа арчлаад байх боломжтой болсон юм. Өнгөрсөн онд л гэхэд хотын доторх авто замын 500 м.кв талбайг нөхсөн байна. 

Холбоотой мэдээ