Вакцины дараах шинж тэмдэг 41 хувьд нь илэрч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-05 14:22:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдрийн байдлаар, нийслэлд 20 цэгээр 15 432 хүнийг коронавирусний эсрэг вакцинаар дархлаажуулаад байна.


ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэхдээ, “Коронавируст цар тахлын хариу арга хэмжээнд оролцож байгаа эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын 10 148 хүн, бусад салбарын 3 568 хүнийг дархлаажууллаа. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалыг тандахад 41 хувьд нь дархлаа тогтсоныг илтгэх халуурах, дотор муухайрах, булчин өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг хэвийн шинж тэмдэг илэрч байна’’ гэв. 

                                                                                                                                                 С.Анударь

Холбоотой мэдээ