Сургууль, цэцэрлэгт халдвар тархах эрсдэл дунд түвшинд байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-03-05 17:48:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагууд хамтран сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад коронaвирусний халдвараас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, орчинд тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Үнэлгээнд аймгийн хэмжээний 43 цэцэрлэг, 31 сургуулийг хамруулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдвар тархах магадлал 55.5 хувь, үр дагавар 60 хувь, цэцэрлэгийн орчинд халдвар тархах магадлал 69.2 хувь, үр дагавар 50 хувь буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Цаашид дунд түвшний эрсдэлээс бага түвшинд шилжүүлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн төлөвлөгөө боловсруулж, тухайн байгууллагуудад хэрэгжүүлж эхэлсэн ба үүнтэй холбогдуулан багш, ажилчдад сургалт зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ