Гэрийн тусгаарлалтын журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-03-05 18:48:46

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой комиссоос “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу Улаанбаатараас орон нутаг руу явах иргэд заавал PCR шинжилгээ өгч явах бөгөөд ирсэн даруйдаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхаар тусгажээ. Одоогийн байдлаар Дорноговь аймагт гэрийн тусгаарлалтад 578 хүн байна.

Тусгаарлалтад байгаа хүн юун түрүүнд харьяа сумын Өрхийн эрүүл мэндийн төвд хаяг байршлаа мэдэгдэнэ, гар утсандаа байршил тогтоох аппликэйшн суулгах, Шуурхай штабын утасны дуудлагад хариу өгөх, гар утсаа унтраахгүй байх, гамшгаас хамгаалах хууль тогтоомж журмыг биелүүлэх, алба хаагчийн шаардлагыг биелүүлэх зэрэг үүрэг хүлээнэ.

Хэрэв тусгаарлаж байгаа байрнаасаа хугацаа дуусаагүй үед гарсан, тодорхой дүрэм журам зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал мэдээлэв. Ташрамд дурдахад гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс зургаа дахь хоногт PСR шинжилгээ авах аж.

Холбоотой мэдээ