Говьсүмбэр аймгийн хүн ам нэмэгджээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-03-05 19:08:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Говьсүмбэр аймгийн хүн 18008 болж өмнөх оныхоос 563-аар нэмэгджээ.

Нийт хүн амын 50.4 хувийг эрэгтэйчүүд, 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Тус аймаг Дундговийн Цагаандэлгэр, Өндөр шил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр зэрэг сумтай хиллэдэг.

Хөрш сумын иргэд дэд бүтэц, зах зээлийн боломж нөхцөлийг бараадаж Говьсүмбэрт хүүхдүүдээ дунд сургуульд сургахаас гадна бизнес эрхэлдэг нь хүн ам өсөх шалтгаан болжээ.

Холбоотой мэдээ