Ташкентын Их дуулгаас манай жүдочид 1 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-05 22:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Ташкент хотноо болж Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ан Баултай хүч үзэн, нэг торгуулийн илүүгээр харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртэв.


Тэрбээр хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Арам Григоряаныг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө хүчээ сорьсон юм.


Энэ үдэш ОУХМ Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-д шигшээ барилдаанд аваргын алтан медалийн төлөө Японы Юта Абэтэй барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.  


“Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эхний өдөр барилдсан манай 9 бөхөөс 3 жүдоч аваргын төлөө барилдаж нэг алт, 2 мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлэв.  

Холбоотой мэдээ