Галын аюулаас 19 хүнийг аварлаа

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 13:38:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас 19 хүний амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороон дахь 2 дугаар байрны 4 давхарт өнөөдөр 8.54 цагт гал гарсан тухай дуудлага ирсэн байна. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны нэг орц бүхэлдээ утаанд автаж, гал гарч байжээ. Утаат бүсээс 5 сартайгаас 13 насны хүүхдүүд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг нийт 19 хүнийг эсэн мэнд гаргасан тухай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ