Ардчилсан намын даргын сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ?

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 15:52:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд болох Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээр 18 хүн хүсэлт гаргаснаас 16-г нь бүртгэжээ. 


Нэр дэвших хүсэлтэй хүмүүс материалаа Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд өматериал хүлээн авах хугацаа чигдөр 20.00 цагт дууссан байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-нд орон даяар цахим хэлбэрээр болно. Саналыг орон даяар саналын хуудсаар авах бөгөөд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналын эрхтэй оролцох юм. 


АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв нарыг нэр дэвшүүлэхээс татгалзсан байна. Сонгуульд өрсөлдөхөөр дараах хүмүүс материалаа өгчээ. 


-О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн 

-Ж.Батсуурь УИХ-ын гишүүн 

-Ц. Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан

-Д.Пүрэвдаваа - Нийслэлийн Ардчилсан намын дарга 

-Б.Отгонбат - Глобал удирдагч сангийн тэргүүн 

-О.Алтангэрэл - Хуульч

-С.Эрдэнэболд - Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч 

-О.Амартүвшин - МҮХАҮТ-ын тэргүүн 

-Ш.Жандос - Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх 

-М.Тулгат - НИТХ дахь АН-ын бүлгийн дарга 

-П.Мөнхтулга - АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн 

-М.Чимэддорж - АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн 

-С.Билэгсайхан - УИХ-ын гишүүн асан, АИХ-ын депутат асан

-Н.Лхагвадорж - Арлчилсан оюутны холбооны ерөнхийлөгч

-Т.Энхсайхан - Монголын худалдаачдын холбооны тэргүүн

-М.Амарсайхан - АН-ын гишүүн

-Н.Алтанхуяг - УИХ-ын гишүүн /бүртгэхээс татгалзсан/

-П.Галиндэв - АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн /бүртгэхээс татгалзсан/

Холбоотой мэдээ