"Ээжүүдээ сонсъё" хэлэлцүүлэг болов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-03-07 12:50:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс "Ээжүүдээ сонсъё" хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.


Энэхүү хэлэлцүүлгийн хүндэт зочдоор Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан С.Жавзан, Монгол Улсын зөвлөх багш Ч.Цагаанцоож, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ш.Сэлэнгэ, Ерөнхий боловсролын Дөрөвдүгээр сургуулийн нягтлан бодогч Г.Мөнхжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн, Сэтгэл зүйч Б.Мөнхзаяа нар уригдаж, өсвөр насны охид, бүсгүйчүүдэд амьдралын эерэг зөв дадал төлөвшүүлэх, нийгэмд хэрхэн байр сууриа олох, хувь хүний хөгжил, гэр бүл, эрүүл мэндийн боловсрол эзэмших, мэргэжил сонголтын талаар туршлага хуваалцаж, санал солилцсон юм.


Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат үг хэлсэн бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар, дэмжин ажиллагч Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрийн үйл ажиллагааны удирдах ажилтан Л.Баясгалан, хамтран зохион байгуулагч С.Болормаа сангийн гүйцэтгэх захирал Г.Ундрам, удирдах зөвлөлийн гишүүн, Тайшир-Алтай ТӨХК-ийн захирал Д.Амартүвшин нар үг хэллээ.


Хэлэлцүүлэгт өсвөр насны охид энэхүү хэлэлцүүлэгт оролцож, хувь хүний хөгжил, боловсрол, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэнд, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл авч, мэдлэгээ бататгав. Ингэснээр Алтай нутгийнхаа хөгжилд оюуны болон сэтгэлийн бүтээлч хувь нэмрээ оруулах иргэд болон төлөвших ач холбогдолтой юм гэдгийг ГБХЗГ-аас онцолсон юм.

Холбоотой мэдээ