Зуунмод суманд коронавируст халдварын 8 тохиолдол нэмж батлагдав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-10 09:21:22

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд коронавируст халдварын 8 тохиолдол нэмэгдэж, нийт 15 тохиолдол батлагдав.

Тус батлагдсан тохиолдол нь  ойрын хавьтал бүхий 4 иргэн болон “Нэг Өрх-Нэг шинжилгээ”-нээс 4 тохиолдол бүртгэгдлээ.

Иймд иргэн та амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас анхааруулж байна.



Холбоотой мэдээ