Төрийн албаны шалгалтад 102 хүн тэнцжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-16 10:58:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 12-14-нд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад Орхон аймгаас 102 хүн тэнцлээ. Нийт 357 иргэн бүртгүүлж, 303 хүн шалгалтад хамрагдсанаас 33.8 хувь нь буюу 102 хүн тэнцэж Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна. 

Энэ удаагийн шалгалтын гол онцлог нь шалгуулагчдын хурууны хээгээр бүртгэж халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажилласан байна.  Орхон аймаг 4400 гаруй төрийн албан хаагчтай. 

Холбоотой мэдээ