“Эрдэнэт-Оргил” ХХК-ийн барилгыг албадан буулгалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-15 15:10:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажилд саад учруулаад байгаа “Эрдэнэт Оргил” ХХК-ийн барилгыг албадан буулгаж газрыг нь чөлөөллөө.

Учир нь “Эрдэнэт Оргил” ХХК-ийн чулуу бутлах үйлдвэрийн газар нь “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн эзэмшлийн газарт байрлаж байгаа бөгөөд тус станц БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх /СС-50 МВТ-ын турбогенертороор өргөтгөх/  барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байсан юм. Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч “Эрдэнэт Оргил” ХХК-ийн үйлдвэрийн газар саад учруулаад багагүй хугацаа өнгөрсөн юм. Иймд аймгийн ЗДТГ, “Эрдэнэт ДЦС” ТӨХК “Эрдэнэт Оргил” ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж эцэст нь шүүхэд хандаж албадан чөлөөлжээ. Газрыг чөлөөлөхөд 44.5 сая төгрөгийн зардал гарсан байна. 

Холбоотой мэдээ