“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 819 сургууль, цэцэрлэгийн модон жорлонг өөрчилнө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-15 16:13:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд гаднаа модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах хөрөнгийг санхүүжүүлнэ.

Тодруулбал, улсын хэмжээнд модон жорлонтой 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр байгаа бөгөөд үүнийг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг шаардлагатай юм. Үүнийг “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолыг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ бүрэн санхүүжүүлнэ. Энэхүү тогтоолын 1.5 дэх заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байна. 

Холбоотой мэдээ