Спорт цогцолборын засвар энэ сарын 25-нд дуусна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-16 11:54:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын заал орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн дөрвөн давхарга бүхий царс модон шалтай болжээ.

Царс модон шалны дор 20х20 см тутамд байрлах зөөлөн хөхөнцөр нь тамирчин дээшээ үсрэхэд түлхэх дэм үзүүлдгээрээ амжилтад нөлөөлдөг байна. Харин буухад зөөллөж, аюулгүй байдлыг бүрэн хангадаг онцлогтой аж. Царс модон шал нь удаан эдэлгээтэй бөгөөд 30 жилийн чанарын баталгаатай гэнэ. Ийм шалтай спорт заал Эрдэнэтэд анхных нь бол улсын хэмжээнд тав дахь нь болж байна. Спорт цогцолборын их заалны засвар энэ сарын 25-нд дуусна.

Холбоотой мэдээ