Орхон аймгаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд “Дамжин өнгөрүүлэгч” лац нааж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-17 22:44:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал болон холбогдох албаны хүмүүс аймгаас орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах Бүрэнбүст, Жаргалант сумын хяналтын постуудад ажиллалаа.

Постуудын үйл ажиллагаа хэвийн, орох, гарах хөдөлгөөний зохион байгуулалт, хяналт шалгалт дүрэм журмын дагуу явж байгааг сайшаалаа. Мөн Бүрэнбүстийн постод ажиллаж буй бүртгэгчийн тоог нэмэх, тэдгээрийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэл өглөө.  Түүнчлэн халдвартай бүсээс Орхон аймаг руу нэвтэрч байгаа буюу дайран өнгөрч байгаа автомашины хаалган дээр “Дамжин өнгөрүүлэх” лац нааж, буцаад гарах үед нь лацыг нь авч цааш зорчуулж байна.

 

Холбоотой мэдээ