Зорилтот бүлгийн хүүхдүүдэд амны хаалт, гар ариутгагч өглөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-20 10:00:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цех 25 жилийн ойгоо тохиолдуулан 25 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэд хамтран ажилладаг Бүрэнбүст багийн 5 дугаар сургуулийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд амны хаалт, гар ариутгагч бүхий 60 багц хүргүүлснийг тус сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд тусламжийн гараа сунгасан байна. Улсын хэмжээнд коронавирусний халдварын тархалт нэмэгдсээр байгаа энэ үед хамт олноороо сайн үйлсийн аянд нэгдэж, тусламж дэмжлэг үзүүлж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн ажилчдад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Тамгын газар, 5 дугаар сургуулийн удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.  

Холбоотой мэдээ