“Эрүүл мэнд - цахим гүйлт 2021” аянд Эрдэнэтийн иргэд нэгдлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-22 21:16:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ сарын 15-28-ны өдөр хүртэл улс орон даяар зохион байгуулж буй “Эрүүл мэнд -цахим гүйлт 2021” аянд  3 дугаар сарын 22-ны өглөөний 10.00 цагт Орхон аймгийн 600 гаруй иргэн нэгдэж гүйлээ.

Тэд нийт 3682 км замыг туулсан нь бусад аймагтай харьцуулахад эхний тавд жагсаж байна. Өнөөдрийн байдлаар аймгуудаас Булган, Говь-Алтай аймаг тэргүүлж байгаа бол нийслэлээс Сонгинохайрхан дүүргийн иргэд 21000 км зам туулсан гүйлтийн амжилтаараа эхэнд бичигдэж байна. 

Холбоотой мэдээ