Шороон шуурганы улмаас үүссэн гэмтлийг засахад 200 гаруй сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-23 16:19:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 15-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас зарим сургууль, цэцэрлэгийн дээвэр, гадна талбай, цахилгааны шугам тасарсан. Үүнийг засварлахад 200 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Тухайлбал, Жаргалант суманд "МХС" ХХК-ийн харьяа холбооны гурван модон тулгуур салхинд унасныг тус байгууллагын техникийн шуурхай бүлэг сэргээн засварлаж хэвийн болгосон байна. Мөн Баян-Өндөр сумын “Дэгдээхий”, “Бялзуухай” болон 21-р цэцэрлэгийн дээврийн зарим хэсэг ховхорсон тул засварлах зураг төсвийг нь гаргаад байна.

Түүнчлэн 20 дугаар сургуулийн гадна талбайд өнгөрсөн онд хийсэн хиймэл зүлэг зарим хэсэгтээ ховхорсон, 15 дугаар сургуулийн дээврийн борооны ус зайлуулах хоолой гэмтсэн, 8 дугаар  сургуулийн гадна цэвэр усны шугам хагарч гэмтэл гарсныг хэвийн болгожээ.

Холбоотой мэдээ