Монгол хүн сансарт ниссэний ойд зориулж үзэсгэлэн дэлгэв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-23 23:12:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулж Орхон аймгийн МАН-ын хороо, "Эрдэнэт Өв" НҮТББ, Монголын Филателийн холбооны салбараас хамтран үзэсгэлэн гаргалаа.

Үзэсгэлэнд БНМАУ, ЗХУ-ын баатар, "Чингис хаан" одонт сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гэрэл зураг, сансрын нислэгтэй холбоотой маркийн цуглуулга дэлгэжээ. Тус үзэсгэлэн МАН-ын хорооны төв байранд долоо хоногийн турш үзэгчдийн хүртээл болно. . 


Холбоотой мэдээ