Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөв хоногийн хугацаатай хязгаарлав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-24 18:02:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрөөс дөрөв хоногийн хугацаатай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлан ариутгал, халдваргүйтгэл хийж, Орхон аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа.

Мөн томоохон худалдааны төвүүдийн худалдагч, үйлчлэгч, ажилчид, тэдгээрийн ачаа тээврийн жолооч нарыг түүвэрчилж, түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Бусад орон нутгаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Дэглэм зөрчвөл өөрийн зардлаар тусгаарлана. Түүнчлэн Erdenet.mn сайтад бүртгэгдсэн мэдээллийн дагуу Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу зорчсон иргэдийг шүүж, PCR шинжилгээнд яаралтай хамруулахаар болов. Мөн энэ сарын 25-наас тээврийн хэрэгслийг 09.00-17.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргалаа.

 

 

    

Холбоотой мэдээ