Сүрьеэгийн тасагт эмчлүүлж байсан 2 иргэнээс коронавируст халдвар илэрлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-03-31 09:51:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 2 иргэнээс коронавируст халдвар илэрсэн байна.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид энэ сарын 30-нд тандалтын зорилгоор 50 сорьцод шинжилгээ хийхэд 2 эерэг тохиолдол нэмж бүртгэгдэн нийт батлагдсан тохиолдол 31 боллоо гэдгийг  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай мэдээллээ.  

Халдвар илэрсэн иргэд нэг сар гаруй хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хаанаас халдвар авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэнэ.  Иймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ байхыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ