Хөвсгөлд 13 иргэн бүрэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-03-31 13:54:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт коронавирусний халдвар авсан 34 иргэний 13 нь бүрэн эдгэрч гэрийн тусгаарлалтад гарсан байна.

Тодруулбал өчигдөр 9, өнөөдөр 4 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 13, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд 4, гэрээр 4 иргэн эмчлүүлж байгаагаас 2 хүнд, хүндэвтэр 6, хөнгөн 13 иргэн байгаа аж. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их эмч Ц.Эрболдоор ахлуулсан мэргэжилтний баг халдварыг эмчилж 14 хоног  болсон тул тусгаарлалтаас гарч, дараагийн баг өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэлжээ.


Холбоотой мэдээ