Хөвсгөл аймагт 2 тохиолдол нэмж батлагдлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-01 12:29:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид  315 сорьцод  PCR шинжилгээ хийхэд Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 2 иргэнээс коронавирусний халдвар илэрч  нийт батлагдсан  тохиолдлын тоо 36 боллоо.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 14, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд 5, гэрээр 3 иргэн эмчлэгдэж байна. Тус иргэдийн биеийн байдлыг авч үзвэл  1  хүнд,  хүндэвтэр 8, хөнгөн 13 иргэн байгаа  гэнэ. Халдвар батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч байгаа. Иймд эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

   

Холбоотой мэдээ