Гол мөрний мөс эрчимтэй нимгэрч байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-01 14:24:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цаг агаар дулаарсны улмаас мөсөн бүрхүүлтэй байгаа  гол мөрнүүдийн мөсний нягт багасаж, эрчимтэй нимгэрэн мөсөн бүрхүүл задрах аюултай болж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Ус судлалын өртөөнөөс анхаарууллаа.  

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур мөсөн бүрхүүлтэй байгаа боловч Хатгал болон Ханх сум орчимд мөсний зузаан 98-105 см байгаа. Энэ нь олон жилийн дунджаас 10-15 см-ээр ниймгэн байна. Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол, Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Шишгэд, Бэлтэс, Үүр, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 23-112 см байгаа нь олон жилийн дунджаас 5-50 см-ээр бага байгаа ажээ.


Холбоотой мэдээ