Сүрьеэгийн тасагт гарсан халдварын голомтыг тогтоогоогүй байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-02 20:20:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр 113 сорьцод шинжилгээ хийснээс коронавируст халдварын 2 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 38 боллоо гэдгийг  Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Шинээр батлагдсан 2 тохиолдол Мөрөн суманд анх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг, Мөрөн суманд 2 голомт байгаа бол Сүрьеэгийн тасагт гарсан халдварын голомтыг тогтоогоогүй байна. Иймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.


Холбоотой мэдээ