Аймгийн Сонгуулийн хороог байгуулж, тамга тэмдгийг гардуулан өглөө

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-02 20:33:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг тамга тэмдгийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг "Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгуулийг зохион байгуулахаар томилогдсон аймгийн Сонгуулийн хороо нь өмнөх сонгуулиудаас хүнд нөхцөл байдалд ажиллана. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвар Хөвсгөл аймагт бүртгэгдэж, бүх нийтийн болон өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ийм цаг үед хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар, Улс, аймгийн онцгой комиссын шийдвэр зөвлөмжийг мөрдөж, иргэдийн сонгох эрхийг хуулийн хүрээнд эдлүүлэх, бусад төрийн байгууллагуудтай ажлын нягт уялдаа холбоотой, ил тод ажиллах"-ыг онцолж байлаа.


Тус аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбатыг томилсон байна. Харин гишүүдэд  ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Энхтуяа, Цагдаагийн газрын дарга Д.Дашням, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Р.Машбат, Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг, ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр, Мөрөн Гурван-Эрдэнэ сургуулийн захирал Д.Эрдэнэбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базар нарыг томилсон байна.


Холбоотой мэдээ