Сэлэнгэ аймагт гэрийн ажиглалтад 918 өрхийн 3806 иргэн байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-04 09:12:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт энэ сарын 3-нд 12 тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 42 боллоо.

Тодруулбал Түшиг суманд 37, Сүхбаатар суманд гурав, Мандал суманд нэг, Зүүнбүрэн суманд нэг тохиолдол байна. Эдгээр батлагдсан тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчилж байна. Мөн дээрх иргэдийн ойрын 494, дам 847, нийт 1341 иргэнийг тогтоон тусгаарлалт, гэрийн ажиглалтад хянаж байна.

Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 275, PCR шинжилгээнд 358 иргэнийг хамруулжээ. Түүнчлэн гэрийн ажиглалтад 918 өрхийн 3806 иргэн байна. 

Холбоотой мэдээ