Халдвар авсан хүний тоо 130 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-05 09:41:48

ЖЕНЕВ. /Worldometers/. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 510 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 131 897 284 болжээ.


Харин халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 10.1 мянгаар нэмэгдэж, 2.86 сая давсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. 


Өдөрт илэрсэн халдварын тохиолдлын 34 гаруй хувь нь Хойд, Өмнөд Америкаас гадна Европ, Зүүн Өмнөд Азид бүртгэгджээ.


АНУ-д халдварын хамгийн их буюу 31 420 327 тохиолдол бүртгэгдсэн бол нийт 12 984 956 тохиолдол илэрснээр Бразил хоёрдугаарт, 12 587 920 тохиолдол илэрсэн Энэтхэг гуравдугаарт бичигдэж байна. 


Араас нь Франц (4 822 470) , ОХУ (4 580 894), Их Британи (4 359 388), Итали (3 668 264), Турк (3 487 050), Испани (3 300 965), Герман (2 895 631), Колуб (2 446 219),  Польш (2 438 542) зэрэг улс жагсжээ.



Холбоотой мэдээ