АНУ-д өдөрт гурван сая гаруй тун вакцин тарьж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-05 09:44:41

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн 165 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ ням гарагт мэдээлэв.


CDC”-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд түгээсэн 207 891 295 тун вакцины 79 орчим хувийг буюу 165 053 746 тунг нь тарьжээ. 


АНУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3.4 сая тун вакциныг тарьсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 3.1 сая орчим тун вакцин тарьсан байна.


Ингэснээр АНУ-ын хүн амын 32 орчим хувь буюу 106 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 61 сая орчим хүнийг /18.5 хувьбүрэн вакцинжуулжээ. 


АНУ-д "Pfizer/BioNTech", "Moderna" компанийн хоёр тунт вакцин, "Johnson & Johnson" компанийн нэг тунт вакциныг хэрэглэж байгаа юм. 
Холбоотой мэдээ