Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-04-05 10:51:41

ЖАКАРТА. /BBC/. Индонез, Зүүн Тиморт үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас ням гарагт 50 гаруй хүн амиа алджээ.


Хүчтэй аадар бороо орсны улмаас Индонезийн зүүн нутгийн Флорес арал болон хөрш зэргэлдээ оршдог Зүүн Тимор улсад хүний амь нас эрсэдсэн байна.


Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 41 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй болсон бол есөн хүн гэмтжээ.


Аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.


Мөн Зүүн Тиморын нийслэл Дили хотод үерийн улмаас 11 хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ