Мөрөн суманд 198 өрхөд газар олгоно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-05 19:36:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар энэ онд Мөрөн суманд газар авах  хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ.  

Энэ жил нийт 198 өрхөд газар олгохоор төлөвлөсөн байна. Өргөдлийг 4 дүгээр сарын 20 хүртэл авах бөгөөд иргэд иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, өргөдлийн хамт ирүүлнэ. Иргэдээс ирсэн материалыг тусгай комисс шалгаруулна гэдгийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Мөрөн сумын Газрын даамал Ж.Мөнгөнчимэг хэлж байлаа.  

Мөрөн суманд газар авах хүсэлтэй олон иргэн байдаг. Гэвч Мөрөн сум нь өөрийн гэсэн газар нутгийн нөөц бага, хил залгаа Түнэл сумын удирдлагуудтай ярилцаж байж тус сумын нутагт тодорхой иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Харин энэ жил 13-р баг Элстийн ард иргэдэд газрыг олгож, цаашид дэд бүтцийг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Холбоотой мэдээ