Мөрөн суманд дугаарын хязгаарлалттай зорчуулж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-05 22:30:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар Бүх нийтийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж улбар шар буюу 3-р зэргийн түвшинд шилжүүлсэн байна.  

Тус аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 44 бүртгэгдэж, эрсдэл өндөр байгаа учраас Мөрөн суманд өнөөдрөөс эхлэн зорчих  тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийж байна. Тодруулбал 4 дүгээр сарын 5-11-ний өдөр хүртэл даваа, лхагва, баасан гарагт 0, 2, 4, 6, 8-аар, мягмар гарагт  1, 3,  5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Дээрх өдрүүдэд төрийн байгууллагын эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хамаарахгүй юм байна.


Холбоотой мэдээ