Өвөрхангай аймаг эхний ээлжийн 5577 тун вакциныг татан авчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-06 19:38:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакцины 5577 хүн тунг урд шөнө татан авлаа.

Вакцинжуулалтын ажил маргааш эхлэх бөгөөд эхний ээлжинд эрүүл мэнд, онцгой, боловсрол, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой стратегийн ач холбогдол бүхий салбарын ажилтан, албан хаагчдыг хамруулахаар хуваарилалтыг хийгээд байна.

Вакциныг хийхдээ сум бүрт түр цэг байгуулж, 1-3 хоногийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж байгаа ба Арвайхээр суманд нийт вакцины 40-өөд хувийг, бусад суманд 100-200 хүн тун вакциныг хуваарилжээ.

Иргэдээ вакцинжуулах ажлыг 4, 5 дугаар сард тасралтгүй зохион байгуулна гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ