Хөвсгөл аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт маргааш эхэлнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-06 21:05:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт маргааш эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт хуваарилсан эхний ээлжийн 5788 хүн тун вакциныг татан авах ажлын хэсэг гарсан бөгөөд өнөө шөнө вакцин Хөвсгөл аймагт ирнэ. Вакцин татан авах ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж, дархлаажуулалтыг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Тархвар судлалын заалтаар эхний ээлжид Эрүүл мэнд, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуул, Мэргэжлийн хяналтын газар болон эргүүл постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид вакцинжуулалтад хамрагдах ажээ.

Холбоотой мэдээ