Баянчандмань суманд гарсан хүчингийн хэргийг шалгаж байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 22:44:49

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Баянчандмань сумын Эрдэнэ, 3-р багийн нутагт үйлдэгдсэн хүчингийн хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Тодруубал: Тус сумын Засаг даргын орлогч 31 настай  Х, сумын Мал эмнэлэгийн үржлийн тасгийн эмч 26 настай Б-г шөнийн 20 цагийн орчим дуудан, улмаар согтууруулах ундаа хэрэглэж мансуурсан үедээ хүчирхийлжээ. Хохирогч Б  хүзүүгээ боолгосны улмаас цус хурсан, дээд уруул язарч, бие нь их хэмжээгээр гэмтсэн байдалтай олдон Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Уг хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1,126-р зүйлийн 126.2 дэх хэсгийн дагуу мөрдөн шалгаж байна.


Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд