Засгийн газар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-07 09:15:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт Төрийн ордонд эхэллээ.


Хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу ажлын талаар,  "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Мөн агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх зарим ажил, Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ