Коронавирусний анхны тохиолдол ХӨСҮТ-д батлагдаж, эерэг гарлаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-07 11:17:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт коронавирусний анхны тохиолдол ХӨСҮТ-д батлагдаж, эерэг гарлаа. 

Тодруулбал, аймгийн төвд гэртээ нэг иргэн, тусгаарлах байранд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа 7 дахь хоногийн давтан шинжилгээгээр илэрчээ. Хавдар судлалын үндэсний төвд мэс засалд орж ирээд гэртээ тусгаарлагдаж байсан иргэн дэглэм зөрчсөн нь эрсдэл дагуулж байна. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, урьдчилан сэргийлэх дэглэмээ чанд мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Тохиолдол батлагдсантай холбоотойгоор вакцинжуулалт хийх цэг, цагийн хуваарьт өөрчлөлт оржээ.


Холбоотой мэдээ