Тусгай зөвшөөрлөөр төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгчдийг танилцууллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 14:42:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо олон нийтийг эрсдэлээс хамгаалах зорилгоор улирал бүр тусгай зөвшөөрлөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг шинэчилдэг.


СЗХ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн нэрсийг нийтэлжээ. Үүнд:


“Ардкредит ББСБ” ХК

“Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК

“Гүмүда финанс ББСБ” ХХК

“Гялс кредит ББСБ” ХХК

“Дижитал маркет ББСБ” ХХК

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК

“И Эс Эй финанс ББСБ” ХХК

“Инвескор хэтэвч ББСБ” ХХК

“Инвестос ББСБ” ХХК

“Ирээдүй инвест ББСБ” ХХК

“Их монгол кредит ББСБ” ХХК

“Кредитех СТМ ББСБ” ХХК

“Лэндмн ББСБ” ХК

“Мобифинанс ББСБ” ХХК

“Мониполо ББСБ” ХХК

“Нарансансар ББСБ” ХХК

“Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК

“Оорцогийн хөндий ББСБ” ХХК

“Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК

“Паблик кредит ББСБ” ХХК

“Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК

“Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК

“Сам нор ББСБ” ХХК

“Соломон инвестментс ББСБ” ХХК

“Сонгомол финанс ББСБ” ХХК

“Сэнд эм эн ББСБ” ХХК

“Ти финанс ББСБ” ХХК

“Түгмэл ББСБ” ХХК

“Файнэншилтрипл групп ББСБ” ХХК

“Хатан сүлд ББСБ” ХХК

“Хийморьт найман шарга ББСБ” ХХК

“Централ капитал ББСБ” ХХК

“Шинэ төгрөг ББСБ” ХХК

“Эксклюзивчэнж ББСБ” ХХК

“Эм Пи Эс Си ББСБ” ХХК


СЗХ эдгээр ББСБ-аас бусад буюу тусгай зөвшөөрөлгүй этгээдээс цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авахгүй байхыг анхаарууллаа. Энэ төрлийн үйлчилгээ авахын өмнө заавал тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь шалгаж залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болохоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй.


СЗХ-ны цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүйгээр тус үйлчилгээг эрхэлж буй этгээдийг илрүүлсэн тохиолдолд тус хороонд бичгээр, мөн /amlctf@frc.mn/ цахим хаягаар мэдэгдэж, иргэдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг зөвлөжээ.


Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг нь ФАТФ-ын бүс нутгийн байгууллага бөгөөд манай улс гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг биелүүлэх үүрэгтэй. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжид мөнгө, үнэ бүхий зүйлийн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих шаардлагыг тусгаж, тусгай зөвшөөрөл, бүртгэлтэй байхыг шаарддаг аж.

Холбоотой мэдээ