Дархлаажуулалт 47,4 хувьтай үргэлжилж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-08 14:19:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт дархлаажуулалт энэ сарын 05-нд эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 08-ны 08.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 2133 буюу эхний ээлжинд хамрагдах ёстой иргэдийн 47,4 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Сумдад нэг, Баруун-Урт суманд байнгын болон, хөдөлгөөнт гээд нийт 18 цэгээр дамжуулан вакцин хийх ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогоор вакцинтай холбоотой ямар нэг хариу урвал илрээгүй гэж ЭМГ-аас мэдээллээ.

Дараагийн ээлжийн вакциныг ирэх долоо хоногт татан авахаар товлосон бөгөөд үүнд 18-аас дээш насны иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ