Коронавируст халдвар зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-08 16:37:04

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт коронавируст халдвар зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай буюу шар түвшинд байна. Тодруулбал, халдвартай нь батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтлын 35 хүнээс PCR шинжилгээ авахад сөрөг гарсан, тэднийг тусгаарлалтад авч, эмчилгээ эхэлсэн гэж аймгийн ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг мэдээлэв. Харин дам хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж, цагдаагийн хамгаалалт гаргажээ. 

Үүнээс гадна Матад сумын М Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал учраас шинжилгээ авч, өөрийг нь болон ойрын хавьтлын таван хүнийг тусгаарласан, шинжилгээний хариу өнөөдөр гарна гэв. 

Түүнчлэн ойрын төрөл төрөгсөд нь нас барсан болон 13А-тай яваад 13Б маягттай ирж байгаа, уул уурхайн ажилчдыг Дорнод аймагт Онцгой комиссын шийдвэрээр нэвтрүүлэх юм. Хэрвээ хоёр тун вакцинд хамрагдсан бол PCR шинжилгээгүйгээр нэвтрүүлж, заавал долоо хоногийн хугацаанд тусгаарлана гэлээ. Уул уурхайн ажилчдыг сар бүрийн 10, 20, 30-ны өдрүүдэд хүлээж авах хувиартайгаар ажиллаж байна.  

Холбоотой мэдээ