"Дархан зочид буудал", "Адуун чулуун" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-08 17:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн 1,435,828,213.63 төгрөгийн үнийн дүн бүхий 641,236 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан зочид буудал" (DZG+13.97%) болон "Адуун чулуун" ХК (ADL+10.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силк нэт" (GFG-14.55%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT-14.32%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 113,991 нэгж эрхийг нийт 31.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.07 хувиар өсөж, 33898.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,670,445,657,510.53 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ